ХХЕГ: Хурандаа Б.Гантөгс "Мобиком"-ын удирдлагууд, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд "Хилийн бүсэд нэвтрэх" зөвшөөрөл олгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-iza3a1qx-1.webp

"Мобиком"-ынхон Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газар ажиллах үеэрээ тээврийн хэрэгслээсээ гал алдсаны улмаас их хэмжээний түймэр дэгдэж, дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртсөн.

Тэгвэл "Мобиком"-ынхонд дархан цаазат газар руу нэвтрэх зөвшөөрлийг хэн олгосон бэ гэх асуулт олон нийтийн дунд үүсээд буй. Энэ талаар ХХЕГ-аас мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛД:

"Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд энэ сарын 6-8-ны хооронд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон" гэжээ.

848042991_1647003273460477_8626629456622778504_n.webp



tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Мобиком компагийн хувьцаа эзэмшлийн дийлэнх нь япон улсын иргэдийн мэдэлд байдаг ба тэд нэгэнт монгол ул бн байгаль орчинд хохирол учруулсан нь баримттай бол хохирлыг нөхөн төлүүлэх, зохих шийтгэл зэм хүлээх нь зүйн хэрэг, иргэд, залуус бусад хэрэглээ, хэрэгцээгээ хасан байж Мобиком компанийн сүлжээг ашигласан өндөр төлбөрөө төлж чадахгүй, төлж амжаагүй бол торгууль төлөх, утсаа хаалгах нь хэвийн мэт байдаг тул шударга ёсыг бодож уг компанийг торгож, дээрэлхүү дхрга нарыг нь шүүх нь зөв үүү