Намрын хуурайшилтын үед ил задгай хог шатаахгүй байхыг анхаарууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
02
d7bda1_12022517_507362249418700_8403007386659694996_o_x974.webp

Намрын хуурайшилтын үед хашаа, зуслан болон гэр, байшингийн ойр орчимд хог шатаахдаа болгоомжтой байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхаарууллаа. Учир нь салхинд хийссэн оч, дутуу унтарсан цог, үнс нурмаас үүдэн гал алдаж, улмаар ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй. Энэ нь хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж болзошгүй юм.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

Хог хаягдал, хатсан өвс, навчийг ил задгай шатаахгүй байх
Халуун үнс, нурмыг ил задгай асгалгүй, зориулалтын таглаатай төмөр саванд хийх
Асаасан гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын эх үүсвэрийг хараа хяналтгүй орхихгүй байх
Гэр, байшин, хашаа, саравчны эргэн тойронд түймрээс хамгаалах зурвас гаргах
Хүүхдэд чүдэнз, асаагуур бариулахгүй байж, гал түймрийн аюулыг тайлбарлан ойлгуулахыг зөвлөжээ.