Баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэхээр боллоо

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 15 сек
72
MPA46470.webp

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Т.Балжинням, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Н.Отгонжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар албан ёсны мэдээлэл өгч, дараах арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна. Энэ сарын 16-наас унтуулгын буу худалдан авахаар төлөвлөсөн. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.

Суурьшлын бүсэд баавгай олноор орж ирж буй шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж буй баавгайд шуурхай арга хэмжээ авч байна. Түүнчлэн баавгай олноор үзэгдэж, суурьшлын бүсэд нэвтэрч буй газруудад галт зэвсэг ашиглах эрх бүхий албан тушаалтнуудыг ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна.

Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.

Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна.

Улсын онцгой комиссын (УОК) III хуралдаан болон Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээр боллоо.

tenx-hd
Хуваалцах:72

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • .
    .😎

    Аминдаа хайртай л бол баавгайнаас өрсөх хэрэгтэй.

  • I
    irgen

    Humuus, uursduusuu l bolj bgan baigaliin suitgej hoolgui bolgoson.!!!!

  • И
    Иргэн

    Онцгой байдлынхан хэн нь гамшиг биш тэтгэмж олгогүй гэж чалчисан бэ новш ч н

  • M
    Mochi

    Odoo baavgainuudaa aldaa

  • Ц
    ЦЁГ. ЕВРОПЫН ЖИНХЭНЭ ТУСГАЙ ЮМ БАЙНА УУ НЬ БАГАГҮЙ ЖИНХЭНЭ БАЙНА НЬ ГАРЫН ЖИНХЭНЭ ЖИНХЭНЭ

    SWAT. LSPD. POLICE. NYPD. FBI

  • З
    Зочин

    Тэгмээр дээ Баавгай хооллох болохоор тоо томшгүй тоо тавьчхаад зүдэрсэн хүндээ 000 бхаас ичихгүй юм доо ширнүүд

  • Х
    хх

    тийшээ байгалийн гамшигт өртөж хохирсон хүнд улс нь туслахгүй бол яах болж бн олон баавгай хүмүүс рүү ирж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш шүү дээ байгалийн тэнцвэр алдагдсан хүн төрөлхтний хөгжлийн муу нөлөөнөөс болж өрнөж буй үзэгдэл биз дээ.ойд самар жимс мөөг түүж яваад ,эс бөгөөс аялаж зугаалж яваад бариулсан бол харин өөр хэрэг.Заавал тусламж өгөх шаардлагагүй нь мэдээж.Энэ хүн бол гэртээ дайралтад өртсөн хүн