Байерн Мюнхен, Арсенал багууд шигшээ дөрөвт шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/bayernmunichvrealmadridreport202526.jpg

Аваргуудын лигийн шөвгийн наймын үлдсэн хариу тоглолтууд болж Германы "Байерн Мюнхен", Английн "Арсенал" багууд шалгарлаа. Байерн Испанийн "Реал Мадрид"-ыг 2:1, 4:3-аар хожиж шигшээ дөрөвт шалгарч байна. Тэд дараагийн шатанд өнгөрсөн улирлын аваргууд болох ПСЖ багтай тоглоно.

Арсеналчууд Португалийн "Спортинг" багийг 1:0, 0:0 харьцаатайгаар хожсон. Тэд дараагийн шатанд Испанийн "Атлетико Мадрид" багтай тоглохоор болж байна.

ПСЖ Ливерпүүлийг, Атлетико Мадрид Барселона багийг буулган авч хагас шигшээд шалгарсан.