Тоосгоны үйлдвэрийн замын засвартай холбоотойгоор Ч:25, Ч:26 автобусны чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
zam-zasvar-580x365.webp

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замыг засварлаж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн автобусны замналд өнөөдрөөс буюу аравдугаар сарын 14-нөөс түр өөрчлөлт оруулжээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр, дээрх хоёр чиглэлийн автобус аравдугаар сарын 16-ны 22:00 цаг хүртэл түр өөрчилсөн замналаар зорчиж, иргэдэд үйлчлэх юм.

Тодруулбал, Ч:25 “Тоосгоны үйлдвэр (эцэс)-Их тойруу-3, 4-р хороолол”, Ч:26 “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” чиглэлийн автобуснууд мэдээлэлд дурдсан зураглалын дагуу зорчих аж. Мөн Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас хааж, засварын ажил эхлүүлсэн байна.