ТӨРИЙН "АЯЛАЛ"-ЫН ӨРТӨГ: Сүүлийн арван жилд ГАДААД томилолтод 165.5 тэрбум төгрөг зарцуулсан ба 2027 онд 34.6 тэрбумыг зарцуулна
.webp)
Төрийн ажил зөвхөн Төрийн ордны дөрвөн хананд өрнөдөггүй. Албан тушаалтнууд улс орныхоо нэрийн өмнөөс гадаад, дотоодод айлчилж, хурал зөвлөгөөнд оролцож, туршлага судалж, хамтын ажиллагаа өрнүүлнэ. Төр оршин байгаа цагт энэ нь байх ёстой зүйл. Гэхдээ энэ бүхний цаана татвар төлөгчдийн мөнгө төсвөөс урсаж байгаа гэдэг утгаараа үр дүн, бас дахин үр дүн гарах учиртай. Учир нь томилолт гэх нэрийн цаана тухайн алба хаагчийн нислэг унааны мөнгө, байрлах зочид буудлын мөнгөнөөс авхуулаад дагалдах зардлууд ч багтдаг.
Гэвч хэн, хэдэн тэрбум төгрөг зарцуулж, хэчнээн удаа томилолтоор явсныг иргэд тэр бүр мэддэггүй. Сүүлд л гэхэд татварын газрын дарга нар Дубайд төсвийн мөнгөөр аялсан уу гэх асуудал ч үүсэж, олны шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Энэ бол мэдээлэл ил тод байдаггүйгээс үүдсэн нэг л жишээ.
Тэгвэл өнгөрсөн арван жилд төрийн албан томилолтын зардал хэрхэн өөрчлөгдөв. Төсвөөс гадаад, дотоод томилолтод хэдэн төгрөг хуваарилсан бэ гэдгийг хүргэе.
Гадаад томилолтын төсвийн өсөлтийг сүүлийн 10 жилээр харвал:
Дээрх мэдээллээс харахад, 2017 оноос хойш гадаад томилолтын зардалд улсын нэгдсэн төсвөөс 165.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ 2020 онд хамгийн бага буюу 3.4 тэрбум, хамгийн өндөр дүнг 2026 онд төсөвт тавьжээ. Харин ирэх 2027 онд 34.6 тэрбум төгрөгийг гадаад албан томилолтын зардалд тусгасан байна. Тун удахгүй ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ дээр өрнөх билээ.
Харин дотоод томилолтын зардлын өсөлтийн тухайд:
Эл мэдээллээс харахад, 2017 оноос хойш дотоод томилолтод 156.9 тэрбум төгрөгийг төсөвлөн зарцуулжээ. Ингэхдээ 2017 онд хамгийн бага буюу 7.3 тэрбумыг төсөвлөж байсан бол 2024 онд хамгийн өндөр буюу 30.1 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан аж. Харин ирэх 2027 оны төсвийн төсөлд дотоод томилолтын зардалд 30.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.


