Бэлхэд баавгай үзэгдсэн гэх дуудлагаар ажиллахад баавгай биш нохой болох нь тогтоогджээ
10

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж, Хүүхдийн тоглоомын талбайн дээд хэсэгт өнөөдөр өглөө эрт баавгай үзэгдсэн тухай иргэний мэдээлэл тус хорооны алба хаагчдад ирсэн байна.
Энэ мэдээллийн дагуу онцгой байдал болон цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явууллаа. Шалгалтын явцад Бэлхийн хүүхдийн тоглоомын талбайд баавгай биш нохой болох нь тогтоогджээ.

.webp)

