Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин 28 сек
240
legacy:baigal orchin aylal juulchlalin yam/674435589_1416851147249317_4173707392643806547_n.jpg

“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг төр хатуу зогсооно.

Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид төслийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна.

Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллахыг анхаарууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    С.Алтанчимэг

    Ёооё....гол дээгүүр хөндлөн зам зөндөө л тавьдаг,харин голын урсгалаа дагаад зам тавьдагийг ёстой мэдэхгүй....яана даа....хэн нэгний цүнхийг барьсныхаа төлөө энэ дэндэхийн даргын албыг хашсан хүмүүс ,төрд нь бас их олон тэнэгүүд байгаагын илрэл юм даа.....яана даа,хайран Хатан туул гол минь....үр хойч минь Туул гол байсын гэнэ лээ гэж ярих байх даа....Хатан туул уурлавал яана.....

  • И
    Иргэн

    Анхнаасаа худлаа гар. За тэгээд Туулаа алцгаа алцгаа. Одоо өөр идэж уух юм уулаасаа дахиж байхгүй муусайн шуналтай гарууд. Тэртээ тэргүй МУ газар нутгийн 80% цөл болсон. Одоо үлдсэн ганц Туулыг нь устга. Тэгээд үр хүүхдүүд чинь гадаад оронд очиж боол болцгооно. Хохь чинь

  • U
    Uzionuul

    ЗАЙЛ САНДАГОЧИРОО? ТЭГВЭЛ БИ ЗӨВШӨӨРӨХГҮЙ!

  • З
    Зочин 132..

    БОУАӨ сайд биш саад садаа очихыг огцруулах саналтай байна. Ер нь жагсаалтаар гарсан гишүүдийг Монгол Улсад хохирол учруулсан төрийн хоёр том албан тушаалыг өөрсдийн ашиг сонирхолд давуутай байдал болгон ашигласан гэж үзэн авилгатай тэмцэх газарт авч шалгуулах УИХ-ийн гишүүдийг хууль тогтоох эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн огцрохыг шаардаж байна. Мөн хоёр албан тушаал зэрэг хашдаг манайх шиг орон байдаг эсэхийг судалж үзэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ганц байгаа голоо хайрладаггүй юм байхдаа. Өөр газраар тавибал ядаж хямд болно шүү дээ. Голын гольдрилд тавихаар чинь үер усны хамгаалалт, хүчитгэж хийх, баганыг гүн суулгах гэх мэтээр зардал мөнгө их орно. Тэр мөнгөө тог дулааныхаа асуудлыг шийдэхэд зарцуулсан нь дээр байх.

  • У
    УБ хотын иргэн

    Туулын эргээр амьдардаг МАН -АН мафиууд энэ замыг тавиуулахгүй тулд бургасанд хайр зарласан!!! Гэхдээ Маршлын гүүрнээс зүүн тийш 400- м Туул голын дунд арал дээр бургас хядаж том хаус барьсан мафи одоо хүртэл амьдарсаар байгаа нь сонирхолтой!! Ккк Нөгөө туулдаа хайртай хүмүүс тэр хүнээс мөнгө авсан нь ойлгомжтой!! Кк

  • И
    Иргэн

    Товчхондоо МАН -АН баячуудын эсрэг энэ зам их зовлон үзэх нь дээ!! Гэхдээ ийм шийдвэр гаргсанд жирийн иргэд баяртай байна!!!

  • З
    Зочин

    Гоё2 маш хэрэгтэй зам

  • З
    Зочин

    Gants zam barichaachdee.... hurdhan bari... tegej bj l ter haviin gazryn naimaag zogsoono

  • З
    Зочин

    Чи мөнхөд сайд хийхгүй шүү дээ дараа нь хэн хариуцлага хүлээх вэ бузар хулгайчууд бүгд үхлийн муугаар үхээсэй

  • З
    Зочин

    сүртэй мэдэгдэл хийгээд байсан ханатал туусан байх нь дээ.

  • З
    Зочин

    Саад нь авилга авчээ

  • З
    Зочин

    Хэ эд нар тархиа сайн угаалгасан бололтой (өгөө аваан дээрээ тохиролцсон юм байлгүй)туул гол яах нь падгүй болжээ гэхээс өөр үг олдохгүй нь

  • З
    Зочин

    За больж үз.

  • З
    Зочин

    За цаг хугацаал үнэнииг харуулдаг монголчуудын аз нь мэдэж дэээ

  • З
    Зочин

    БОЯ-НЫ НӨХӨД ЯНЗ БҮРИЙН ШАЛТАГ ЗААЖ АЖИЛЛАА ХИЙХГҮЙ АЖИЛ ХОЙШ ТАТАЖ БАЙГАА ШҮҮ. АЖЛЫГ ЦАГ ХУГАЦААНД ХЙИЛГЭХГҮЙ ЭЛДЭВ ЯНЗЫН ШАЛТАГ ЯРЬЖ ХҮНД СУРТАЛ БОЛЧИХООД ӨӨРСДӨӨ ГЭМГҮЙ ЦАРАЙЛЖ БУСДАД БУРУУ БҮҮ ТОХ. АЖИЛ ХИЙХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВАА УЛС ЯАЛАА ГЭЖ АЖИЛЛАА СААТУУЛАХ ГЭХ ЮМ. ТАНАЙ ЯАМНЫ ХҮНД СУРТАЛЫН ГАЙНААС БОЛЖ БАЙГААГ БУСДАД БҮҮ НЯЛЗАА. ТА НАРЫГ ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ХИЙГЭЭД ЯВАХЫГ ЭНЭН ТӨСӨЛ ХАРИУЦАЖ БАЙГАА УЛС ХОРИГЛООГҮЙ. БАГА ШИГ ТЭНЭГТЭЭРЭЙ САЙДТАНГУЙ. УИХ БАТАЛСАН ТОГТООЛЫГ НЭГ ЯАМ ЗОГСООДОГҮЙ ЮМ. УИХ БАТАЛСАН ТОГТООЛТОЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ЯАМ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН ДЭМЖИЖ ЯВАХ ЁСТОЙ АТАЛ ЯАМ БАТЛААГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ТАНАЙ ЯАМНЫ УЛСУУД АЖИЛЛАА ХИЙГЭЭГҮЙН БАТАЛГАА ШҮҮ

    Бас л хахууль авч. Худлаа хааж бөөж жүжиг тавьжээ.

  • O
    orkoo

    zailaarai orcuudaa