Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/05/NewFolder/NewStampUBNcopy2.jpg

Тажикистан улсын Душанбе хотод зохиогдож буй дэлхийн чансааны оноо олгох олон улсын 4 дэх цуврал тэмцээнд эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д МУГТ Б.Ганхайч, Л.Энхрийлэн нар хоорондоо аваргын төлөө барилдахад нэмэлт цагт торгуулиар Б.Ганхайч ялав. Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ

Өчигдөр Ж.Анударь -48кг алтан медаль, Т.Ариунзаяа -57кг мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52кг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чанараар 2 дугаар байранд жагсаж байгаа юм.