2025 оны Завхан аймгийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулав

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:zavhan aimag/1111.jpg

Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Завхан аймгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, иргэнийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулан шагнав.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Шилдэг татвар төлөгчөөр:

“Баян-Айраг эксплорэйшн” ХХК

ХААН банкны Завхан Салбар

Төрийн банк Завхан Салбар

“Шувуун хар уул” ХХК

“Тосон энержи” ХХК

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем Завхан” ТӨХК

“Асгат хөгжил” ХХК

“Амь ус” ХХК

НИСЭХ БУУДАЛ ЗАВХАН Салбар

“Завхан баялаг” ХК

Жижиг сегментийн шилдэг татвар төлөгчөөр:

“Тосон очирт хайрхан” ХХК

Цагаанхайрхан сумын иргэн Сундуйхүүгийн Чанцал нар шалгарав.