Голомт банкны “IT Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 3 сек
00
legacy:47878faf914f4820921fa8dd7a101905.jpg

Голомт банкнаас 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа дадлагажигч оюутны “IT Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөрт мэдээллийн технологийн бүхий л чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд хамрагдахад нээлттэй бөгөөд зуны 3 сарын турш үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад дараах боломжийг олгож байна.

legacy:golomt/1.jpg

Банканд хэрэгжиж буй технологи, бизнесийн бодит төслүүдэд цалинтай ажиллах;

Дадлагын турш зөвлөх, чиглүүлэх туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах (менторшип);

Долоо хоног бүр мэргэжлийн болон soft skill сургалтуудад хамрагдах;

Энтерпрайз түвшний систем, технологи дээр ажиллаж, туршлага хуримтлуулах;

Дата анализ, дэд бүтэц, систем автоматжуулалт, программ хөгжүүлэлт, UI-UX, RPA зэрэг олон чиглэлд бодит төслүүдэд ажиллах; ⦁ Спортын болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцох;

Гүйцэтгэлээс хамаарч банканд үргэлжлүүлэн ажиллах;

Голомт банкны 2026 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“IT Internship 2026” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2026 оны 5-р сарын 10-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгийн үеэр Голомт банкны туршлагатай мэргэжилтнүүд хөтөлбөрт оролцогчдод сонирхолтой сэдвүүдээр илтгэл танилцуулах юм.

legacy:golomt/2.jpg

Иймд оюутнууд та бүхнийг 5-р сарын 4-7-ны өдрүүдэд бүртгэлээ баталгаажуулж, 5-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн энэхүү өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлийн 1, 2-р курсийн оюутнууд хамрагдаж, илтгэлүүд сонсох, карьер зөвлөгөө авахад нээлттэй.

Сайн сайхныг санхүүжүүлнэ