Согтуурсан үедээ төрсөн дүүгээ хутгалсан гэх хэргийг шалгаж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт "хутгалуулсан хүн байна" гэх дуудлага мэдээлэл 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүүгийнхээ гар хэсэгт хутгалсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.