“Престиж-2026” олон улсын уралдаанаас гран-при шагнал хүртлээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:shuuhin shiidver/10.jpg

Оросын Холбооны Улсын Улан-Үдэ хотноо зохион байгуулагдсан олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2026” уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид амжилттай оролцлоо.

Тус уралдаанаас Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлагч У.Сүхбат шилдэг бүжиг дэглээчийн төрөлд “Гран-при”, мэргэжлийн гоцлол бүжигчний төрөлд гуравдугаар байр, дүрс бичлэг, хяналтын ажилтан, ахлагч С.Мөнхтулга мэргэжлийн бүжиг дэглээчийн төрөлд гуравдугаар байрт тус тус шалгарлаа.