МЭДЭГДЭЛ: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байна гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 19 сек
490
legacy:davaadalaizovloh/dd.png

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын захирлын цалингийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад буй. Тодруулбал, хуучнаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Б.Даваадалай 65.8 сая төгрөгийн цалин авдаг гэх мэт мэдээллүүд байсан юм. Тэгвэл хуучнаар "Эрдэнэс Монгол" ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа хуулийн этгээдүүдийн удирдлагуудын цалингийн талаар олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тархсантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна.

Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК) болон түүний харьяа компаниудын өнөөгийн бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь төрийн аудитын байгууллагын тайлангийн агуулга, тооцооллыг илтэд гуйвуулсан байна.

Бодит байдалтай нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тухайн байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд уг мэдээлэлд ашигласан тооцоолол, аргачлалын талаар эрх бүхий байгууллага шаардлагатай тайлбар, мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг хатуу баримталж ажилласаар ирсэн.

Иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг хангахын тулд мэдээлэл нь баталгаатай эх сурвалж, бодит баримт, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байх ёстой.

Иймд нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан баталгаажуулж, хариуцлагатай хандахыг уриалж байна" гэжээ.

Хуваалцах:490

СЭТГЭГДЭЛ (49)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    Чингис халамж монгол

    ЭТТ н дарга болоход хахуульд нь хэдэн тэрбумыг өгч дарга болсон бэ?????? Үнэнээ хэлчих.......Худлаа яриад яахав...МАН н хэн гэж албан тушаалтанд хахууль өгсөн бэ?????

  • З
    Зочин

    Ийм цалинтай нусаа идэх гоё л байлгүй

  • З
    Зочин

    Цалингийн цэсээ л дэлгэчихээч.

  • З
    Зочин

    Цалингийн жагсаалтаа ил гаргаж тавих хэрэгтэй,тэгээд үнэн худлыг ялгах биз дээ.Тэгж эмзэглээд байгаа бол жишээ нь та сард хэдэн тагрөгний цалин авдаг вэ?

  • З
    Зочин

    Хэрэв энэ мэдээлэл худлаа бол нийтлэгчийг нь шүүхд өг тэгвэлиүнэн зөв мэдээлэлд ард түмэн итгэнэ

  • K
    Khishigee

    65 биш 60 сая гэнээ

  • Э
    Эрдэнэ.Г

    Тийм бол орлогоо дэлгээд үзүүлчихэд л болчих юм биш үү.

  • И
    Иргэн

    😂😂😂😂😂😆😆😆😆 л гэе дээ

  • И
    Иргэн

    МАН мафиууд юуугаа нуухаа мэднэ

  • З
    Зочин

    За хуцаад байгаарай! Маш өндөр цалин авч байж ичээч хулгайчаа! Хэн үнэмших юм, цалингаа буулгаж ахмадуудад хувааж өг өлөн гөлөг өө!!!

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣

  • М
    Монгол улсын иргэн

    ХА ХА ХА. ЁСТОЙ ХУЦАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ МУУСАЙНШУНАЛЫН ДЭВНҮҮД. АШИГГҮЙ АЖИЛЛАДАГ ГЭЭ ГОНГИНООД БАЙДАГ БИЗ ДЭЭ. АШИГГҮЙ ЮМ БОЛ УЛСБН БАЯЛАГЫГ ЦӨЛМӨЖ ҮХСЭНЭЭ ХИЫЖ БАЙДАГ ЮМ. ТАТАН БУУЛГААЧ ЭНЭ АШ ГГҮЙ ТӨРИЫН ӨМЧИТ НЭРТЭЙ КАМПАНИУДЫГ. ЯМАР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ЭНЭ ГАЛАГНҮҮДИЫГ ТЭЖЭЭХ ҮҮРЭГТЭЙ ЮМУУ. ТА НАР САРД ЦАЛИНГААСАА ХЭДИЫГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДАД ӨГДӨГ ЮМ. ИНГЭЖ ХАМГААЛЖ АШИГГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗРУУД АЖИЛЛУУЛЖ БАЫГАА ЮМ ЧИНЬ ОДОО ХЭДЭН ЮМ ӨГДӨГ БАЙХ ДАА. ҮНЭХЭЭР ХАР ӨМХИЙ БӨГСНҮҮД ТӨР БАРЬЖ БАЫНА ДАА. МАН-С ХУРДАН САЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС СӨНӨХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ, МОНГОЛЧУУДАА

  • Х
    Ха ха

    Битгий худлаа яриад бай...аудитын газраас гаргаж өгсөн цалингийн мэдээлэл ш дээ ...муусайн бузар хувалзууд та нар ичээч үхээсэй

  • Б
    Батчулуун

    Наадах цалин чинь юу ч биш. Далдуур хэдэн тэрбумаар нь хулгайлж байгаа чинь тун удахгүй ил болно.Тэр үед яаж шийтгүүлхээ хүлээж бай.

  • З
    Зссссс

    Аудитын газрын шалгасан дүнгийн мэдээлэл дээр захирал нь 65.8 сая төгрөгийн цалинтай гэж зарласан биз дээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Хэд авдагаа тавьчихсан дээ

  • З
    Зочин

    Аудитын шалгалтаар хийсэн цалингийн хэмжээ биздээ аудит худлаа баримт гаргасан юмуу

  • З
    Зочин

    65 биш 55 хан сая байсан бололтой

  • З
    Зочин

    Хадлаа бол үнэн цалинг нь нийтэд мэдээлээч. Мэдээлэхгүй байгаа нь бодит үнэн шүү дээ. Хэн ч худлаа гээд ярьж чадана шүү

  • И
    Иргэн

    Худлаа гээд байгаа юм бол цалингийн зэсийг нь тавьчихаач дээ.

  • Z
    Zochin

    Hulgai uuruu avdag tsalingaa tavbal boloo ym bishuu niit ajilchdiin ner hund gej shaajiine

  • З
    Зочин

    Шаана биз

  • З
    Зочин

    Худлаа мэдээлэл гаргасан байна гэж л байгаа юм бол тэгээд үнэн мэдээллээ, авдаг цалингаа мэдээллээч.

  • Ш
    шаа

    Тгээд хд юм бэ сда минь..

  • З
    Зочин

    Жилийн цалин нь 1000 - н бүрэн тэтгэвэр авагчийн сарын орлоготой тэнцэнэ . Үнэн тасарцан баян уу

  • З
    Зочин

    Тэгээд хэд юм бэ, нуулгүй хэлчих

  • З
    Зочин

    Та нарын амнаас нэг ч шударга үнэн үг гарахгүй. Аудитаас гарсан мэдээ худлаа байх үндэсгүй !!

  • З
    Зочин

    Шаагаарай лалраа

  • Ш
    Ширэн нүүртэй МАН чууд

    Захирлуудын цалин түүнтэй адилтгах орлого нь жилдээ 778.8 сая гэж Аудитын байгууллагын судалгаа гүтгэлэг үү. Хөөрхий хамгийн бага ядарсан "улны" захирал нь сардаа 19.500.000 авдаг гэсэн нь бас гүтгэлэг үү

  • З
    Зочин

    Д.Цогтбаатах гишүүн л мэдэгдэл хийсэн

  • Г
    ГОК

    Гокийн захирлууд жилийн үр дүнгийн шагналдаа тэрбум гаруй төгрөгийн байр авдаг

  • Э
    Эрчим хүчнийхэн

    Эрчим хүчний захирлуудын цалинг ил болго. Ажилчдаасаа тасарсан өндөр цалин авлаг

  • З
    Зочин

    Ийм өндөр цалин авна. Тэгээд ханахгүй тус компанид ажил хийсэн компани бүрээс хувь авдаг.

  • И
    Иргэн

    Худал юм бол өөрөө тайлбар хийгээч,дарайсан шар юм цаг нь ирэхээр байдаг байрандаа очих л байх муу сайн хулгайчууд

  • З
    Зочин

    Тэгээд яг хэдэн төгрөгийн цалин авдаг аа тодорхой хэлээчээ шалгахад гараад ирнэ шүү дээ

  • З
    Зочин

    Ха ха үнэн юм биш үү. Яаруу сандруу мэдэгдэл хийгээд л

  • З
    Зочин

    Ингээлию нэг мэдэгдэл гаргасан болоол өнгөрнөлдөө. Хийсэн ажлын бүтээмж цалин тогтоосон үндэслэл энэтэр нь хаана бна. Ийм өндөр цалин хвараар юу хийж бүтээсэн юм бол. Анхан шатны нэгж дээрх төрийн албан хаагчийн үндсэн цалин нэмэгдээд нэмэгдэнл 1.6 сая л байдаг шүү. Арай л муухай луйвар шүү.

  • М
    Монгол

    Та нар 65 сая гээд гүтгээд байгаан биш үү. 64 сая 999.000 юм бн ш дээ

  • З
    Зочин

    Тэгээд та нар хэдэн төгрөгийн цалин авдаг аа шууд л хэлээчдээ. Тэр байтуй идэж л байгаа биздээ.

  • И
    Иргэн

    65 сая биш 64сая990мянга л юм байна...золиг гэж

  • М
    М.Амар настан

    Бизнес хийж амьдарч чадахгүй юмнууд бөгс долоож төрийн аль хэсэгт шургалж амьдардаг.Наанаа бол ард түмний төлөө шургаж уналаа,цаанаа бөөн хулгай луйвар.Иймэрхүү амьтасыг бурхан болгох юмсан.

  • М
    Монгол

    Худлаа гэсэн мөртлөө өөрсөдөө үнэнээ хэлдэггүй адилхан хулгайч л байна шүү дээ Нуух юм байнаа л гэсэн үг

  • З
    Зочин

    Тэгээд хэд авдын бэ хэлчээч дээ ...сандраад байхаар..

  • З
    Зочин

    65 сая ч гэх шиг арай ч худлаа мэдээлэл бнаа 64 сая шүү ха ха

  • Т
    төгсөө

    Цалингийн цэсээ л ил гаргаад тавьчихаач . илүү дутуу хулгай нь илрэх гээд гаргаж болдоггүй юм уу?

  • З
    Зочин

    Хэдийг авдаг гэдгээ бичээгүй байна. Дутуу бичсэн болхоор бухимдалтай байнаа .

  • З
    Зочин

    тэгээд хэдийг авдагаа үнэнээр нь нийтлээч тэгвэл үнэмшинэ шүү дээ

  • Н
    Нансал

    Тэгээд зөв нь энэ гээд цалин,урамшуулал,бусад нэмэлтээр дэлгээд бичээч!Ил тод байдаг гээд худалаа яриад байх юм!?!?!?