Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 48 сек
110
legacy:suheeERDENEBAT.png

УИХ-ын даргаас санал болгосны дагуу УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох саналыг ХЗБХ, ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал, ТББХ-ны 85.7 хувь, ХЗБХ-ны 75 хувийн саналаар дэмжсэн юм.

Улмаар өчигдөр орой чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд томилох эсэх санал хураалтыг өнөө өглөө явуулахаар болж хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад, гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Нэр дэвшигчдийн товч намтар, ажлын туршлагаас танилцуулбал:

Ж.Сүхбаатарын ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1993 онд - Дархан хотын 3 дугаар дунд сургууль

1997 онд - МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

1999 онд - МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Төсвийн эрх зүй санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар болох нь” сэдвээр хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-2005 онд - Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш

1997-1999 онд - УИХ-ын гишүүний туслах

1999-2001 онд - УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх

2001-2006 онд - Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга

2006-2008 онд - Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга

2008-2012 онд - Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2012-2013 онд - МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга

2016 онд - МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2019-2020 онд - Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх

2020-2024 онд - Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2023 онд - Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар тус тус ажилласан.

Г.Эрдэнэбатын Ажилласан байдал:

1994-1995 онд Хилийн цэргийн офицер

1995-1997 онд БХИС-ийн багш

1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх

2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш

2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслах

2010-2013 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор

2013-2019 онд Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажилласан.

2021 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх, УИХ-ын дэд даргын зөвлөх

2026 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажилласан.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг нь үйлдэл дээрээ баригдсан хулгайч луйварчин нөгөөдөх нь үгсэн хуйвалдаж хэрэг хүлээлгэхийн тулд хууль ёсоо уландаа гишгэсэн хүн тамлаж таашаал авдаг гаж донтон шүү дээ . Ийм хоёр хүн орчихоор чинь ҮХЦ ийн нэрийг нь өөрчлөхгүй бол болохгүй юм бишүү . Үндэсний Хулгайчдын Цэцэрлэг ч юмуу

  • �
    🙉

    Үнэхээр гайхалтай. Монголчууд цөөхөн юм дөө. Ээлжлээд л дарга болоод л, шоронд ороод л, хулгай хийгээд л, цагаадаад л...

  • З
    Зочин

    hovdiin hogiin hulgaich yltan ysn tsaih udur irnee

  • А
    Арай үнэн биш вээз

    Орос ах нар одоо шууд утгаараа эргэн ирэлт хийхээр шийдсэн бололтой. ҮХЦ д нөлөөлж хүнээ шургуулж эхлэв үүдээ. Монголчуудыг оросжуу монголоор айлгадаг 1937 оны бодлого 100 жил өнгөрсөнч хэвээрээ л гэдэгшиг

  • З
    Зочин

    МАН -ч аргагүй мафи болжээ. Хулгайчуудаа томилоод л. Удахгүй ээ монголчууд нэг л боснодоо...

  • З
    Зочин

    МАН, АН хоёр боловсон хүчингүй болжээ. Ногоон автобусны хэрэгт холбогдсон Сүабаатар, Зоргийн хэрэгт холбогдогсон Эрдэнэбат нар ҮХЦ-д орлоодоо.

  • З
    Зочин

    Нуруугаа авчихсан морь шиг хэдэн хүнийг нааш нь цааш нь томилоод байх юм. Монгол улс өөр олигтой боловсон хүчингүй болсон юм болов уу. Дарга нар өөр хүн олж харахгүй байна уу, өөртөө ашиг хонжоо, өр төлбөрөө төлдөг юм,болов уу.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    ногоон автобусны хулгайч яасан бэ? луйварчин. энэ бас нэг өлбийсөн хулгайч бас юу вэ? та нар нээрээ мануусийгаа их даапаалж байна аа гайгүй ээ

  • З
    Зочин

    ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ЭДЭЛСЭН ХУЛГАЙЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН УИХ ДАРГЫГ ЗАЙЛУУЛАХ ҮҮДЭЭ ӨӨРӨӨ НЭЭВ

  • З
    Зочин

    ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ЭДЭЛСЭН ХУЛГАЙЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН УИХ ДАРГЫГ ЗАЙЛУУЛАХ ҮҮД НЭЭГДЭВ