Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгон нэмэгдүүллээ

Огноо
Унших
1 минут 33 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

-------------

Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн эхэнд "Засгийн газрын хуралдаанаар түүхэнд тэмдэглэх тогтоол батлагдлаа. УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх тухай зарим арга хэмжээний тухай тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан ирээдүйн өв сан, хуримтлалын сан /эрүүл мэнд боловсрол орон сууцад ашиглана/, хөгжлийн сан /дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт оруулсан том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ/ гурван сангаас бүрдэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын тогтоолоор хуримтлалын санг онцолж, "Эрдэнэс Монгол" ХХК-иас 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангийн Монгол банкин дахь дансанд төвлөрүүлнэ. Ингэснээр уг санд хуримтлагдсан хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулснаар энэ онд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл гарах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд ипотекийн зээл авах хүсэлт гаргасан боловч зээл нь шийдвэрлэгдээгүй байгаа 17 мянган иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болж байна.

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай
Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.