Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Чингис: “Хариуцлагын гэрээ“-г зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахаас гадна зарим караоке, баарууд нууцаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Энэ сарын 15-нд буюу өнгөрсөн баасан гаригт "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулсан. Халдварын тархалт өндөр үед халдвар хамгааллын дэглэм дагаж мөрдөлгүй тоглолт зохион байгуулсан нь асуудал дэгдээгээд буй. Тиймээс Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэгдсэн юм.

Тэгвэл өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар Р.Чингис мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ. Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байна" гэлээ.

Ж.Батсуурь: Г.Занданшатар “Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй“ явж байсан удаатай, ер нь дандаа согтуу явдаг
Ж.Батсуурь: Г.Занданшатар “Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй“ явж байсан удаатай, ер нь дандаа согтуу явдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.