З.Мэндсайхан: Ногдол ашгийг бэлнээр өгөхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй
10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох чиглэлийг өчигдөр Ерөнхий сайд, Сангийн сайд нарт өгсөн. Үүнийн дараа Сангийн сайд З.Мэндсайхан "Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүслээ" хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа дахин илэрхийлэхдээ "Бэлэн мөнгө тараахгүй. 3 их наядыг бэлнээр тараавал инфляц 2-3 хувиар өсөж, эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. ЗГ-ын байр суурь хэвээрээ байгаа.
Ногдол ашгийг бэлнээр өгөхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засаг элгээрээ хэвтэнэ биз дээ" гэсэн юм.



