"Улсын хөтөлбөрөөр байртай болгоно" гэх зэргээр итгэл төрүүлж мөнгө залилах гэмт хэрэг гарсаар байна

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр орон сууцны хэрэг маргаанууд ихээр шийдэгдэж байгаа талаар цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
Тухайлбал иргэдийн орон сууцтай болох хүсэл хэрэгцээг ашиглан "Хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулна. Улсын хөтөлбөрөөр байртай болгоно" гэх зэргээр итгэл төрүүлж мөнгө залилах гэмт хэрэг гарсаар байна. Түүнчлэн "Байранд оруулж өгнө. Урьдчилгаа төлбөрөө яаралтай шилжүүл" гэх ятгалгад автаж бусдын данс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Иймд та бүхэн тухайн байгууллагын эх сурвалжийг нягталж, гэрээ болон бусад холбогдох бичиг баримтыг сайтар шалгахыг зөвлөж байна.



