Автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгджээ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
10
MPA00011.webp

Өнгөрсөн сарын сүүлээр нийслэлийн нийтийн тээврийн автобусны хүлээгдлийн хугацаа уртасч, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий Шуурхай штаб ажиллаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээллээ.


Тэрбээр "Ажлын өдөр 1,186, амралтын өдөр 1,081 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж, өдөрт дунджаар 670 мянга орчим иргэн үйлчлүүлж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн Шуурхай штаб ажиллаж эхэлсэн. Шуурхай штаб авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчих зориулалтаар чөлөөлснөөр автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн" гэв.

tenx-hd