АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-_8i0v8mg-1.webp

АТГ-аас өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 124 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад:

-Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалтан Б,

-Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Д,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд,

-Увс аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б,

-Баян-Өлгий аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М,

-Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

tenx-hd