Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүдийн дийлэнх нь "Морь унасан толгойгүй хүн". Та нар яаж ард түмнийг төлөөлөх юм
00
.webp)
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын гишүүдийн дийлэнх нь "Морь унасан толгойгүй хүн". Та нар яаж ард түмнийг төлөөлөх юм. Хавар яах гэж төсвийн хүрээ баталсан юм" гэв.


