Б.Найдалаагийн туслах: М.Энхцэцэг гишүүн “Б.Найдалаа туслахыгаа том албан тушаалд томилох гэж байна” гэж худлаа ярьсан
00

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хэвлэлд эрчим хүчний салбар дахь томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах ирж биед нь халдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүний биед халдсан гэх туслах эмэгтэйгээс бид тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "М.Энхцэцэг гишүүн “Б.Найдалаа туслахыгаа том албан тушаалд томилох гэж байна” гэж худлаа ярьсан. УИХ-ын гишүүний яриаг тасалдуулсандаа уучлал хүсэж байна" гэв.



