ОХУ АНУ-д туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/110112fd8ff7e91bc1c70b5886122e8b-2020-03-25-175041-201240462.jpeg

ОХУ-аас АНУ-д суух Элчин сайд Анатолий Антонов өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр хэрэв шаардлагатай гэж үзвэл ОХУ Нэгдсэн улсад туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Антанов:

"ОХУ-ын шинжилгээний хэрэгслүүд ямар чанартай вэ гэдгийг БНХАУ, Иран, Итали улсаас харж болно. АНУ-д тусламж хэрэгтэй бол ОХУ туслалцаа үзүүлэхэд үргэлж бэлэн" хэмээсэн байна.

АНУ-д өнгөрсөн мягмар гарагт 163 хүн амиа алдсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их хүн эндсэн өдөр болсон юм. Одоогийн байдлаар АНУ-д амиа алдсан хүний тоо 700 давсан. ДЭМБ АНУ-ыг БНХАУ, Итали улс шиг дараагийн голомт болох эрсдэл өндөр байна гэж анхааруулсан билээ.