Ч.Өнөрбаяр: Хяналтын ерөнхий хороо Намын дарга болон Үндэсний бодлогын хорооны эрхэд халдах ёсгүй
00

Өчигдөр орой АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Хяналтын ерөнхий хороо Намын дарга болон Үндэсний бодлогын хорооны эрхэд халдах ёсгүй. Сонгогдсон албан тушаалтанд дүрмийн бусаар хариуцлага тооцох эрх байхгүй. Зүгээр л Ардчилсан намыг сулруулах зорилготой хорон санаархал" гэв.



