БАГА ХУРАЛ: Заалнаас нэр дэвших хүн байхгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшиж байна
00

Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлын тайланг танилцуулсан бөгөөд хуралд оролцогчид "Хангалттай" гэх үнэлгээ өгчээ.
Үүнээс гадна Нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвших хүн байхгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшиж байна.
Энэ удаагийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байгаа аж.



