Өглөөний мэнд: Улаанбаатарт -4 хэм, цас орохгүй

11-р сарын 06-ны 20 цагаас 11-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -10...-12 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.


-1.webp)
