Улс төрийн зорилгоор шатахуун тасалдуулах зохион байгуулалттай үйлдэл гарч байгаа эсэхийг яаралтай шалган, байнгын хяналт тавихыг чиглэл болгов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4754.webp

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар холбогдох сайд нар, хууль сахиулах байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар ярилцаж, тохирсон гэдгийг хэллээ. 

IMG_4755.webp

ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсоны дагуу манай улсад нефтийн бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж байгааг дурдав. 

Засгийн газар зохих түвшинд ажиллаж, гэрээ, хэлэлцээр хийн, иргэд ч хүлээцтэй хандаж байгааг тодотголоо.

Гэхдээ улс төр, бизнесийн явцуу зорилгоор түгээлтийг тасалдуулах зохион байгуулалттай үйлдэл гарч байгаа эсэхийг яаралтай шалган, байнгын хяналт тавьж байхыг чиглэл болгов. 

“Нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахуун бол хэсэг бүлэг хүний улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хангах хэрэгсэл биш. Бизнес эрхлэх эрх чөлөөг төр хамгаална, гэхдээ зах зээлийг хяналтдаа авах, нийлүүлэлтээр дамжуулан үнэ болон нийгэмд нөлөөлөх гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж хэлэв. 

Цаашид нийлүүлэлт, түгээлтийг ил тод болгох, шударга өрсөлдөөний зарчмыг хангах, хамаарал, төвлөрлийг бууруулахад онцгой анхаарахыг санууллаа.  

IMG_4756.webp



tenx-hd