П.Сайнзориг: Х.Нямбаатарын ярьж байгаа дэглэм байгаа эсэхийг тогтоож чадахгүй байна
00

Нийслэлийн МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Х.Нямбаатарын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг сонсож, одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвыг нийслэлийн намын дарга сонгох асуудлыг шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодруулахад "Х.Нямбаатарын ярьж байгаа дэглэм байгаа эсэхийг тогтоож чадахгүй байна. Х.Нямбаатартай 8-р сараас хойш уулзаагүй, холбогдоогүй учраас бусад асуудлыг нь мэдэхгүй" гэлээ.
Сануулахад, Хотын дарга асан Х.Нямбаатар амралтын өдрүүдэд лайв хийж, Ерөнхийлөгчийн гэх дэглэмийн талаар байр суурь илэрхийлэ буй.



