Х.Нямбаатар маргаашийн лайваараа Ерөнхийлөгчийг огцруулах нээлттэй группээ танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
HVj3f4qaYAAl9f0-1.webp

Хотын дарга асан Х.Нямбаатар Канад Улсаас долоо хоног бүрийн бямба гарагт лайв хийж буй. Тодруулбал тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө, орлогоо нотлох, огцрох шаардлагуудыг тавьж, түүнийг огцрохоос нааш Монголд ирэхгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл Х.Нямбаатар маргаашийн ээлжит лайваараа Ерөнхийлөгчийг огцруулах нээлттэй группээ танилцуулахаар болжээ. Тэрбээр "Өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгө орлогоо нууж, хууль зөрчсөн У.Хүрэлсүхийг огцруулах олон нийтийн нээлттэй грүүпийг нээж байна.

Та бүхэн үзэл бодлоо идэвхтэй, чөлөөтэй илэрхийлээрэй. Бид олуулаа гэдгээ харуулна. Маргаашийн лайваараа энэ нээлттэй группээ танилцуулах болно" гэв.

tenx-hd