ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотыг зорилоо

Төмөр замын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын эдийн засгийн их сургуульхоорондын хамтын ажиллагааны хүрээнд ТЗИС-ийн 4 оюутан “Логистик” чиглэлээр нэг улирлын сургалтын хөтөлбөрт хамрагдан, Санкт-Петербург хотноо суралцаж байна.
Тус сургууль нь ОХУ-ын эдийн засаг, менежментийн боловсролын тэргүүлэх ихсургуулиудын нэг бөгөөд логистик, нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын чиглэлээр олон жилийн сургалт, судалгааны туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм.
Тус хөтөлбөрийн сургалтын төлбөр болон бусадбүх зардлыг “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН болон «Улаанбаатар төмөр зам» ХНН хамтран хариуцаж байгаа нь төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх, хүнийнөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг болж байна.



.webp)