Ковид-19 халдвар авсан NBA-ийн тамирчин бүрэн эдгэжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/christian-wood-1-2020-03-26-101833-220335858.jpeg

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд энэ сарын эхээр шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.03.25/ түүний агент Брэд Галли “Вуд бүрэн эдгэрсэн. Бие нь сайн байгаа” хэмээн Детройт хотын WXYZ News хэвлэлд ярилцлага өгчээ.

Кристиан Вудын хувьд энэ сарын 8-нд Юта Жазз багтай хийсэн тоглолтонд NBA-ийн анхны covid-19-ийн халдвар авсан тоглогч болох Руди Гоберийн эсрэг тоглож 30 оноо 11 самбараас бөмбөг авалт хийсэн. Гэвч баг нь хожигдож, өөрөө covid-19-ийн халдвар авсан юм.

legacy:upload/images/ni/2020/03/26/1205709836.jpg.0-810x500-101750-1090984357.jpeg

Харин NBA-ийн анхны халдвар авсан тоглогч Руди Гоберийн амтлах, үнэрлэх чадвар муудаж байгаа тухай тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.