Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5dbd6b3172491-2020-03-27-103311-1462412536.jpeg

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор зарим улс орнуудад орон нутгийн болон бүх нийтийн сонгууль хойшлогдож байна. Тухайлбал, Их Британийн засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 07-нд товлогдоод байсан орон нутгийн сонгуулийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ өдөр Лондон хотын шинэ дарга сонгогдох ёстой байсан ч мөн  хойшлогдсон байна.

Мөн Зүүн Өмнөд Европт орших Серби улс болон Умард Македони улсууд дөрөвдүгээр сард явагдах төлөвлөгөөтэй байсан парламентын сонгуулиа мөн л хойшлуулжээ. Энэ хооронд Америкийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах сунгааг зарим мужууд хойшлуулахаа илэрхийлээд байгаа юм. Охайо муж л гэхэд сунгааг зургаадугаар сарыг хүртэл  түр хойшлуулах санал гаргаад байна. Харин  зарим хойшлуулах саналыг үл харгалзан Өмнөд Солонгос улсад парламентын сонгууль  дөрөвдүгээр сарын 15-нд төлөвлөгөө ёсоор явагдахаар байгаа аж.