Ковид-19 халдварын хавьталуудыг илрүүлдэг апп бэлэн болжээ

Түлхүүр мэдээлэл:
2-3 долоо хоногийн дараа Европ болон Австралид нээлтэй хийнэ.
Уг апп Ковид-19 халдварын тархалтыг хянах зорилготой хийгджээ.
Зорилтот хэсгийн 80 хувь нь ухаалаг утастай хэрэглэгчид байна.
Ковид-19 халдварын контакт хайх программууд ойрын 2-3 долоо хоногт багтан Европ болон Австралид нээлтэй хийх гэж байгаа тухай холбогдох албаныхан нийтэд зарлалаа
ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Спахн апп-ийг 3-4 долоо хоногийн дараа хэрэглэгчдэд шууд татан ашиглах боломжтой болж байгааг мэдэгдэв.
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон "уг апп-ийг ашиглах нь хүмүүсийн сайн дурын хэрэг юм. Заавал татан авч ашиглах ёстой гэж тулгахгүй. Гэхдээ та энэ апп-ийг ашиглавал хэн нэгний амийг аврахад туслаж байна гэсэн үг юм." хэмээн хэлжээ.
Уг апп нь тантай ойрхон байгаа хүнийг тэмдэглэхдээ Bluetooth эсвэл хиймэл дагуулын байршлын өгөгдлийг ашигладаг. Хэрэв апп-д бүртгэгдсэн хэн нэгэнд Ковид-19 халдвар илэрсэн тохиолдолд апп-д мэдэгдэл ирэх юм.
NHS Ковид-19 халдварын програмын зорилтот хэсгийн 80% нь ухаалаг гар утастай хэрэглэгчид юм. Эрх баригчдын зүгээс ийм хянах технологи нь хэдий Ковид-19 халдварын тархалтыг хянах боломжтой ч нөгөө талаар буруугаар ашиглах магадлалтай гэсэн болгоомжлолтой байна.
Дэвсгэр мэдээлэл: Ковид-19 халдварын хавьталуудыг мөрдөх, бүртгэх зорилготой бүтээсэн энэхүү апп-ийг хэд хэдэн орон хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьжээ.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Н.Мөнхзаяа



