Өчигдөр долдугаар сард ажиглагддаг агаарын температуртай өдөр байжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/улаанбаатарр.jpg

Өчигдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байлаа. Тодруулбал, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус байсан бол Улаанбаатар хотод +28...+30 градус байв. 

ТУНАДАС: Монгол-Алтайн уулс болон, Увс нуурын хотгороор бага зэргийн бороо орж,  Баян-Өлгийн Улаанхуст 3,0мм, Өлгий хотод 0,6мм, Увсын Хөхтолгойд 0,8мм, бусад хэсгээр 0,0-0,5мм тунадас оржээ.

ТЕМПЕРАТУР БАГА: Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2....+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+21 градус, бусад нутгаар +7...+14 градус хонов.

САЛХИ: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч зөөлөн, шороон шуурга шуурсан байна. 

У.БИЛГҮҮН