Ковид-19-ийн шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчдийг 4 ангилжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/200327091248-coronavirus-social-distancing-exlarge-169-2020-05-10-172410-239435571.jpeg

БНХАУ-ын  академич Жун Наньшань шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгчийг дөрөв ангилсан байна.Үүнд:

Халдвар далд үедээ буюу шинж тэмдэг хараахан илрээгүй үеийн тээгч. Өвчтөн халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлдэг. Гэхдээ эдгээр өвчтөнийг шинж тэмдэг илэрдэггүй тээгч гэсэн ангилалд оруулах нь өрөөсгөл;

“Covid-19” өвчний зовиургүй хэдий ч, бага зэрэг ядрах, бие сульдах, нойрмоглох, булчин чинэрэх зэрэг шинж тэмдэгтэй хөнгөн хэлбэрээр өвчилсөн халдвар тээгч;

Шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан ч ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгч байх бөгөөд энэ төрлийн тээгч нарыг аль болох эрт илрүүлэх шаардлагатай;

Нуклейн хүчлийн эхний шинжилгээ эерэг гарсан хэдий ч сарын турш шинжилгээний хариу сөрөг гардаг тээгч. Энэ нь түгээмэл тохиолдол биш боловч өвчтөнд эсрэг биет үүсэхгүй бөгөөд халдвар тараах эрсдэлтэй аж.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвар авсан хүмүүсийн тоо дэлхий даяар 4,1 саяыг давж, уг халдвараар өвчилсөн 1,4 сая хүн эдгэжээ.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар