Хоёр оюутан эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин 15 сек
00
legacy:resources/images/news/9d0a8060b5077a803aca73fece00021f68f30692-1-780x405-2020-08-25-113321-1467983712.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Нийт 3 лабораторид 188 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Тус шинжилгээнд хамрагдсан иргэдийг нарийвчлан хэлвэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, энхийг сахиулагч 113 иргэн, тандалтын 17 сорьцонд шинжилгээ хийсэн. Дархан-уул аймагт 44 хүнд шинжилгээ хийсэн. Жолооч 42 иргэн, аймгийн эмнэлэгт тусгаарлагдаж байсан 2 иргэний давтан шинжилгээг хийсэн. Мөн бүгдэд нь халдвар илрээгүй. 

Харин өнөөдөр хоёр оюутан эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Энэ хоёр оюутан 37, 39 хоногийн турш эмчлэгдсэн. ХӨСҮТ-д нийт 111 иргэн эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 иргэн байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 206 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Сүүлийн 24 цагт ОХУ-д  8849 хүн  шинээр халдвар авсан.  Монгол улстай хил залгаа Буриад, Эрхүү хот зэрэгт 7-49 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Манай улсын хувьд коронавирусний 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан .24 цагийн 119 дугаарын утсанд 119 дуудлага ирсэн. Харин шуурхай апп-нд 11 дуудлага гадаадад оронд буй монгол иргэдээс ирсэн. Үүнээс ОХУ-аас 2, Испани улсаас 2, Швед улсаас  , Япон улсаас 2 дуудлага ирсэн.  Өчигдөр  гурван иргэнд сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д ажиглалтанд орсон.  Харин 260 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1390 иргэн ажиглалт тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 182 иргэн байна.