БНСУ-д халдварын тохиолдол 79-өөр нэмэгдэж нийт 11344-д хүрэв

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/c1_1906775-2020-05-28-111449-1842136188.jpeg

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 79-өөр нэмэгдэж нийт 11344-д хүрэв.

Шинээр илэрсэн 79 тохиолдлын 11 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10340 (+45) иргэн эдгэрсэн бол 269 (0) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 868666 (+15790) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 834952 (+14402) иргэний хариу сөрөг гарч, 22370 (+1309) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 735 (+34) иргэн байна.