ОХУ-ын Норильск хотод 20 мянган тонн дизель түлш асгарч, онц байдал зарлажээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/101097112_204647697236076_4333971118080655360_n-2020-06-04-190306-922978761.jpeg

ОХУ-ын Норильск хотод тавдугаар сарын 29-ний өдөр /2020.05.29/ цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарч 20,000 тонн дизель түлш асгарчээ. 

Норильск хотын  эрх баригчид уг мэдээллийг нийгмийн сүлжээнд тархаснаас хойш хоёр хоногийн дараа 5-р сарын 31-нд хариу мэдэгдэл хийсэн байна.  Уг мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: 
“Эрх баригчид яагаад энэ талаар хоёр өдрийн дараа мэдэгдэв? Ийм ноцтой ослыг бид сошиал сүлжээнээс түрүүлж сонсох ёстой биш гэж үү? Та эрүүл ухаантай байна уу? " гэх зэргээр бухимдан тус хотын эрх баригч нарыг зэмлэжээ.

Улмаар уг үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Норильск  хотод онц байдал зарласан байна. Асгарсан түлшийг цэвэрлэж, зохицуулах хүртэл  дор хаяж 14 хоног шаардлагатай гэнэ. 

Түүнчлэн түлш асгарсантай холбогдуулан "ТЭЦ-3"-ын цехийн дарга нарыг Ерөнхий прокурорын газраас түр  саатуулаад байгаа юм байна. Ослоос учирсан хохирол 100 тэрбум рубль байж болзошгүй хэмээн зарим судлаачид үзсэн байна. 

Эх сурвалж: kommersant.ru

Н.Золзаяа