"ЗГ, УОК-оос албан ёсоор ийм шийдвэр гаргаагүй, ‬ОУ-ын ачаа тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа"

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Zasag-Ganzorig-Medeelel-2020-03-10-111655-1710533475.jpeg

Өнөөдөр УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ирэх карго ачаанд халдваргүйжүүлэлт хийж 21 хоног тусгаарлана гэх мэдээлэл тархсан.

Тодруулбал "Ковид-19" цар тахлаас сэргийлэх үүднээс Монгол Улсад ирэх карго ачаанд халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног, эм эмнэлгийн хэрэгслийг 72 цаг тусгаарлаж олгохдоо УОК-ын шуурхай штабаас томилогдсон ажлын хэсэгт мэдэгдэнэ" гэх агуулга бүхий тушаалын хуудас цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг тайлбар өглөө.

Тэрээр  ‪"Олон улсын ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа. Засгийн газар Улсын Онцгой комиссоос албан ёсоор ийм шийдвэр гараагүй. ‬Ачаа, барааг саатуулахгүй нэвтрүүлж байгаа. Цаашид ч ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлэх зарчмыг Засгийн газар барьж байна" гэв.