Нөхрөө буудаж хөнөөсөн хэргийг шалгаж байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдааа.jpg
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/untitled folder 3/k.jpeg

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө буудаж амь насыг нь хохироосон онц ноцтой хэрэг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-нд гарчээ.

Тодруулбал, тус сумын иргэн 24 настай эмэгтэй О гэгч хамтран амьдрагч 22 настай Б-г ТОЗ-8 маркийн буугаар толгойнд нь хоёр удаа буудаж аминд нь хүрчээ. Дээрх иргэд гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тус хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа юм.