Б.Энхбаяр: Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах замаар "Бодь интернэйшнл"-тэй шууд гэрээ байгуулсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-0f6ksc8p-1.webp

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөө "Бодь"-ийн 110 сая ам.долларын гэрээтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хаяглан пост бичсэн. Ингэхдээ "Бодийн 110 сая ам.доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.

Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа. Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ" гэжээ.

Тэгвэл Б.Энхбаяр хариуд нь "Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс хоёр хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн" гэжээ.

100-1.webp