Л.Оюун-Эрдэнэ хоёр дахин буурсан намынхаа рейтингийг Б.Энхбаяраас НЭХЭВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
902515176_1906823050676328_8697587304819973590_n (1).webp

ЭКС Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярт хандан "Бодь"-ийн 110 сая ам.долларын гэрээ зэрэг ноцтой асуудлуудаар үг дайсан. Энэ дундаа намынхаа рейтингийг буурсныг хүлээн зөвшөөрч "Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү" хэмээн Б.Энхбаярт хаяглажээ.

Өнгөрсөн зун Ардын намын генсек Я.Содбаатар хэвлэлийн хурал хийх үеэрээ "Манай намын рейтинг бусад намаас илүү буюу 19.6 хувьтай гарсан" хэмээн бахдалтай нь аргагүй мэдэгдэж байв. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн дурдсанаар, 35 хувийн рейтингтэй байсан намынх нь рейтинг даруй хоёр дахин унажээ. Үүнээс цааш энэ уналт үргэлжлэх өндөр магадлалтай. Ард иргэдийн амьдрал дорой байгаагаас гадна улс төрийн зодооноос үүдэлтэй нам доторх хагарал, тэр дундаа УИХ дахь бүлгийнх нь 30:38 хуваагдал нь үүнд хамгийн их нөлөө үзүүлж байгааг ил харж болно.

MEC судалгааны байгууллагын судалгаагаар, 2024 оны долоодугаар сараас хойш МАН-ын рейтингийг 10 онооноос тооцож үзвэл, сонгуулийн 5.7 оноотой байсан бол 2025 оны зургаа, есдүгээр сард 3.9, 2026 оны наймдугаар сард 3.77 оноо хүртэл буурчээ.