11-р сарын 12-ноос 2027 оны 3-р сарын 1-нийг хүртэл “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 9-9843.webp

Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байна. Олон жилийн дунджаар 45–47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна. Иймд иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна:

•Иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч, мэргэжилтнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах,

•Хүн олноор цуглардаг боловсрол болон үйлчилгээний байгууллагууд “Маскаа зүүцгээе" аянд нэгдэж томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг байршуулж, маск зүүхийг уриалан, гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж ажиллах,

•Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдол ихэсдэг тул эцэг эхчүүд бага насны хүүхдийг 1 метрээс доош өндөрт (автомашины утаа, тоосонцор хамгийн их хуримтлагддаг түвшин) хөтөлж явахгүй байхыг НЭМГ-аас зөвлөлөө.