ЧУУЛГАН: 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа
00

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм.
Сануулахад, анх Засгийн газраас 41.3 их наядын орлого, 43.6 их наядын зарлагатай байхаар төсвөө өргөн мэдүүлсэн ч гишүүд, ажлын хэсгээс гарсан саналуудад үндэслэн орлого зарлагыг дээрх байдлаар бууруулсан.


