Э.Батшугар: Ахмадуудын 70 хувь нь эмээ авч чадахгүй байгаа учраас 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлж байгаа
00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм. Тэгвэл төсөвт тусгагдан батлагдаж буй өөрчлөлтүүдийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ахмадуудын тэтгэврийнх нь 40-70 хувь нь эмэнд зарцуулагдаж байна. Мөн ахмадуудын 70 хувь нь эмээ авч чадахгүй байгаа учраас 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлж байгаа" гэв.



