Х.Нямбаатар: Би маргааш Гашуунсухайтын төмөр замын ажлыг "Бодь" хэрхэн авсан талаар LIVE хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-npew4glg-4.webp

Туулын хурдны замын асуудлаар яллагдагчаар татагдаж, ингэхдээ Канад руу оргон зайлаад буй Хотын дарга асан Х.Нямбаатар долоо хоног бүрийн бямба гарагт лайв хийж буй. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэх дэглэмийн талаар өнгөрсөн өдрүүдэд ярьсан. Тэгвэл маргаашийн лайваараа Гашуунсухайтын төмөр замын ажлыг "Бодь" хэрхэн авсан талаар ярих гэнэ.

Тэрбээр энэ тухайгаа "Могой дандаа худлаа гөлөг төөрүүлэх юм даа. Могойгийн үзүүлээд байгаа ҮАБЗ-ийн зөвлөмж Богд төмөр замтай холбоотой зөвлөмжийг ил болгосон.

2019 оны ҮАБЗ-ийн 0505 тоот зөвлөмжийг ил болгоогүй байгаа. Энэ нь Бодь Интернейшнлээр Гашуун сухайтыг гүйцэтгэхтэй холбоотой зөвлөмж.

Могой хэрэгжээгүй Богд төмөр замын зөвлөмжөөр хуурч байна. Гэсэн хэдий ч маргааш би та бүхэнд Бодь Гашуунсухайтын төмөр замын ажлыг хэрхэн авсан, Монголын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй авилгыг хэрхэн тараасан, АТГ ямар дансыг огт шалгахгүй байгаа талаар мэдээлэл live хийж хүргэх болно" гэжээ.