Н.Номтойбаяр: Би "Бодь"-ийн асуудлаар Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хэнийх нь ч талд орохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-ibcj1sb7-1.webp

Өнөө өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн асуудлаар пост нийтлэхдээ "АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих.

Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая. Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль. "УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна" гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ" гэж хандсан.

Тэгвэл Шадар сайд Н.Номтойбаяраас дээрх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.