ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан, өдөртөө их цас орно
00

11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.


