Хөвсгөл аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 10 болжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/ХӨВСГӨЛ ЭМГ.png

Хөвсгөл аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 10 болсон талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд  нийт 375 хүнд коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийжээ. Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс  авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй.  Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний гурваас нь коронавирусний халдвар илэрснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо. 

ЭМГ болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна.